Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-05-15
15°
Ням
2021-05-16
19°
Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
21°
Лхагва
2021-05-19
17°
2021 оны 05 сарын 16, Ням
Вакцинжуулалтыг энэ долоо хоногт эрчимжүүлэх тул бэлтгэл ажлаа сайтар хангаж байна

Вакцинжуулалтыг энэ долоо хоногт эрчимжүүлэх тул бэлтгэл ажлаа сайтар хангаж байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-04-22 08:53:00

УОК-ын Шуурхай штабаас өчигдөр мэдээлэл хийж, иргэдээс ирж буй түгээмэл асуултад хариуллаа. Иргэдээс хамгийн их ирж буй асуултын нэг нь Синофарм үйлдвэрийн Vercocell вакцин Монгол Улсад хэзээ ирэх тухай юм.

Энэ асуултад Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Бидэнд ирсэн мэдээллээр маргааш, нөгөөдрөөс Verocell вакцин ирнэ. Ингэснээр хөл хорио дуусахтай зэрэгцэн вакцинжуулалтыг идэвхтэй хийнэ. Одоогоор 600,000 гаруй иргэн вакцины эхний тунгаа хийлгэсэн. Эхний ээлжид эдгээр иргэнд хоёр дахь тунг нь хийнэ. Дараа нь 400,000 иргэндээ хийх юм. Энэ долоо хоногт вакцинжуулалтыг эрчимжүүлэх тул бэлтгэл ажлаа сайтар хангаж байна.

Вакцин ирсэн тохиолдолд өдөрт 40-50 мянган иргэнийг вакцинжуулж, богино хугацаанд буюу тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн нэг сая гаруй иргэнийг вакцинжуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэв.

Түүнчлэн тэрбээр "Спутник V вакциныг авахаар гэрээгээ хийж, мөнгөө шилжүүлсэн. Дөрөвдүгээр сард багтаж уг вакцины эхний ээлж тээвэрлэгдэн ирэх мэдээлэлтэй байна" гэсэн юм.

ВИДЕО:

 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-04-22 08:53:00

Сэтгэгдэл бичих