Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-06-20
23°
13°
Даваа
2021-06-21
22°
10°
Мягмар
2021-06-22
23°
Лхагва
2021-06-23
22°
Пүрэв
2021-06-24
24°
2021 оны 06 сарын 21, Даваа
Айл өрх, зарим ААН-ийн цахилгаан, дулааны төлбөрт төлөх ₮650 тэрбумаас ₮464 тэрбумыг Эрдэнэт үйлдвэр төлөөд байна"

Айл өрх, зарим ААН-ийн цахилгаан, дулааны төлбөрт төлөх ₮650 тэрбумаас ₮464 тэрбумыг Эрдэнэт үйлдвэр төлөөд байна"

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-14 16:54:45

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Орхон аймагт албан томилолтоор ажиллаж байна.

Эрдэнэт хот 1994 онд “Орхон” аймаг болсон бөгөөд өдгөө нийт 90 орчим мянган хүн амтай болжээ. Үзүүлэлтээрээ улсын хэмжээнд Улаанбаатар хотын дараа хоёрдугаар байрт ордог. Хүн амын жилийн дундаж өсөлт 2.2 хувь бөгөөд нийт хүн амын 63.9 хувийг залуучууд эзэлдэг байна. Аймгийн хүн амын 64 хувь нь хөдөлмөрийн насных бөгөөд эдийн засгийн идэвхтэй хүн амын 95.2 хувь нь хөдөлмөр эрхэлдэг аж. 

Аймгийн төв дэх Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцсан бол яг одоо "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т ажиллаж байна.

ШУУД ҮЗЭХ: 

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн "Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард иргэдийн тог цахилгааны мөнгийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ даах болсон нь "Эзэн нь юм аа мэдэж эрэг нь усаа хашдаг" гэдэг зарчмыг баримтлан чухал шийдвэр гаргасан. Бид энэ итгэл найдварыг нэр төртэй биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 650 тэрбум төгрөгөөс 464 тэрбум төгрөгийг буюу 71%-ийг төлөөд байна. 

Эрдэнэт үйлдвэр цаашид гурван чиглэлээр геологи хайгуулын ажлыг бодлогын түвшинд явуулна.

  1. Эрдэнэт овоо ордын гүнд ирж бүрэн судалгааг  үргэлжлүүлнэ.
  2. Стратегийн ач холбогдолтой ордын хил хязгаарт ажлыг үргэлжлүүлнэ. Ингэхдээ 60 орчим км-ын радиуст ажиллах шаардлагатай болж байгаа юм.
  3. Эрдэнэт үйлдвэрийн бүх талын боломжийг ашиглаж монгол улсын хэмжээнд геологи хайгуулын ажил явуулах боломжтой гэж үзэж байна.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-14 16:54:45

Сэтгэгдэл бичих