Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-06-20
23°
13°
Даваа
2021-06-21
22°
10°
Мягмар
2021-06-22
23°
Лхагва
2021-06-23
22°
Пүрэв
2021-06-24
24°
2021 оны 06 сарын 21, Даваа
Яндангаа авч өрхөө бүтээснээс долоон хүн нас баржээ

Яндангаа авч өрхөө бүтээснээс долоон хүн нас баржээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-14 17:01:26

Сүүлийн өдрүүдэд бороотой сэрүүн байгаагаас шахмал түлшинд угаартсан, нас барсан гэх хэргүүд өдөр алгасахгүй олон арваараа цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

Угаартсан өрхүүдийн ихэнх нь пийшингийн дулааныг хадгалах, цаашлаад түлшээ хэмнэхийн тулд сайжруулсан шахмал түлшний нунтгийг ихээр овоолон хийх, өрхөө бүтээснээс угаартах эрсдэлд өртөж буйг эх сурвалжууд онцлов. 

Өчигдөр л гэхэд 9 дүүргийн 31 иргэн угаартаж, дөрвөн хүн нас барсан тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл эл шалтгаанаар ахин гурван хүн нас барж, нэг өдөрт 7 хүн шахмал түлшинд угаартаж, хорвоог орхилоо. Тодруулбал, СХД-ийн 22-р хороонд 25 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй нас барсан бол, БЗД-ийн 17-р хороонд 30 настай эрэгтэй нас барсан байна. Бүгд шахмал түлш түлдэг, өрхөө бүтээж хоносноос амиа алджээ. Нэг том, нэг хүүхэд биеийн байдал маш хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-14 17:01:26

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

J
согтуу л байсан биз
2021-05-16 10:49:35 - 202.126.90.76
зочин
Цусан мөрт, ясан замт МАН -ын тарьсан элдэв шалтгаантай гайт үхлийн гамшиг эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Харин МАН -ыг устган дарж байж л монгол хүн энэ үхлийн хар тойргоос мултарч, байгалийн жамаараа амьдрах эрин залгана!
2021-05-15 11:13:21 - 66.181.161.57
бич
тэр уутан дээр нь өрхөө бүтээвэл дууснаа гэж бичдэг болооч
2021-05-15 11:05:57 - 122.201.21.224
Өнн
Одоо ч угаартахыг тоохоо больжээ үхэж л байдаг
2021-05-15 01:03:18 - 202.126.89.101