Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-06-20
23°
13°
Даваа
2021-06-21
22°
10°
Мягмар
2021-06-22
23°
Лхагва
2021-06-23
22°
Пүрэв
2021-06-24
24°
2021 оны 06 сарын 21, Даваа
Эрдэмтэд COVID-19-өөр өвдсөн хүүхдүүдийг судлав

Эрдэмтэд COVID-19-өөр өвдсөн хүүхдүүдийг судлав

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-05-14 17:22:02
 АНУ-д хийсэн томоохон судалгаагаар SARS-CoV-2 коронавирусээр халдварласан хүүхдүүдийн ихэнхэд нь COVID-19-ийн "насанд хүрэгчдийн" хувилбарынхаас ялгаатай өвөрмөц шинж тэмдгүүд илэрдгийг тогтоож, үр дүнг нь "Scientific Reports" сэтгүүлд нийтэлжээ. Өмнө нь COVID-19 хүүхдэд халдварлахдаа томчуудаас илүү хөнгөн тусдаг нь тодорхой болсон билээ.
    Алабамагийн их сургуулийн доктор Панкай Арорагаар ахлуулсан судлаачид улсынхаа эрүүл мэндийн системд бүртгэгдсэн коронавирусээр халдварласан 12.306 хүүхдийг судлахад ихэнхэд нь насанд хүрсэн өвчтөнүүдийн халуурах, хуурай ханиалгах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илрээгүйг тогтоов.                            
Хүүхдүүдийн 18,8 хувьд халуурах, бие сулрах, булчин, үе мөч өвдөх, үнэртэх, амтлах чадвар суларсан бол 16,5 хувьд нь ханиалгах, амьсгал давчдах зэрэг амьсгалын замын шинж тэмдэг илэрсэн байна. Тэгвэл 13,9 хувиас нь дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх зэрэг ходоод, гэдэсний, 8,1 хувьд нь арьсны лаг, хальс гэсэн арьсны, 4,8 хувьд нь толгой өвдөх шинж тэмдэг илэрсэн аж.                                          
Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 672 нь эмнэлэгт хэвтсэн нь эмнэлгийн тусламж нийт хүний 5,5 хувь бөгөөд энэ нь насанд хүрсэн өвчтөнүүдээс харьцангуй бага байгаа юм. Тэдний 118 нь эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн бол 38-д нь амьсгалын аппарат шаардлагатай байв. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн охид, хөвгүүд адилхан эрсдэлтэй байсан бол насанд хүрэгчдийн хувьд эрчүүд нь эмэгтэйчүүдээс олон байсан гэнэ.                     
Урьдчилан таамаглаж буйгаар цагаан арьст хүүхдүүдийг бодвол хар арьст болон испани гаралтнууд харьцангуй ихээр өвдөж байлаа.                                   
Судлаачид өсвөр насныхны дунд COVID-19 дамжлагын клиник шинж чанарууд, мөн шинж тэмдэггүй олон тохиолдол гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс сургууль, хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг газруудад үзлэг хийх тусгай журам боловсруулах шаардлагатай гэж үзэж байна. 
Шинж тэмдгийн тодорхойгүй байдал одоохондоо үгүй эсвэл шинжилгээгээр өөрсдөө голдуу өвддөггүй тул коронавирусээр халдварласан хүүхдийг найдвартай оношлох боломжтой. 
Эрдэмтдийн үзэж буйгаар тийм шинжилгээгүйгээр цар тахлыг хурдан зогсоох боломжгүй гэнэ.
Ш.ТӨР
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-05-14 17:22:02

Сэтгэгдэл бичих