Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-06-20
23°
13°
Даваа
2021-06-21
22°
10°
Мягмар
2021-06-22
23°
Лхагва
2021-06-23
22°
Пүрэв
2021-06-24
24°
2021 оны 06 сарын 21, Даваа
Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар нар наадмын нээлт, хаалтыг найруулахаар болжээ

Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар нар наадмын нээлт, хаалтыг найруулахаар болжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-15 12:28:40

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос жил бүрийн наадмын нээлт, хаалтыг найруулах найруулагчийг сонгон шалгаруулдаг. Энэ жилийн наадмын нээлт, хаалтыг хэнээр найруулуулах шийдвэрээ гаргажээ. Энэ талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос "Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертыг Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар нар хамтран найруулахаар болсон. Энэ шийдвэрийг тавдугаар сарын 7-нд гаргасан” хэмээн мэдээллээ. 

Энэхүү гурван найруулагчийн аль аль нь наадмын нээлт, хаалтыг найруулж байсан туршлагатай. Найруулагч Н.Наранбаатар 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан. Г.Цоггэрэл найруулагчийн хувьд 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан бол найруулагч Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулсан юм.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-15 12:28:40

Сэтгэгдэл бичих