Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-06-20
23°
13°
Даваа
2021-06-21
22°
10°
Мягмар
2021-06-22
23°
Лхагва
2021-06-23
22°
Пүрэв
2021-06-24
24°
2021 оны 06 сарын 21, Даваа
Үерийн ус зайлуулахын тулд Олимпийн гүүрний доод замыг сэтэлжээ

Үерийн ус зайлуулахын тулд Олимпийн гүүрний доод замыг сэтэлжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-10 12:19:21

Олимпийн гүүр буюу иргэдийн нэрлэж заншсанаар Замын цагдаагийн газрын урд талын гүүрний доод замыг үерийн усыг зайлуулах зорилгоор сэтэлсэн байна.

Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнээс тодруулахад "Тэнд Геодези, усны барилга байгууламжийн газрынхан өчигдөржин ажилласан. Үерийн усны түвшин буурахгүй, борооны усыг гол руу зайлуулах шугамуудаа цохиод Гандигийн гудамж эргээд устай болчихсон. Голыг боогоод байгаа хэсгүүдэд уг нь хоолойтой. Замыг нь сэтэлсэн хэсэгт миний санаж байгаагаар 1000-ын 4 хоолойтой. Гэвч усны зарцуулалтыг дийлэхгүй байгаа юм. Тиймээс замыг сэтлэхээс өөр арга байхгүй болсон. Онцгой байдлын газар дүгнэлт гаргаад өнөөдөр өглөө гүүрний доод талын замыг сэтэлсэн. Замыг хаасан." гэлээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-10 12:19:21

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

R
Rzz I can
2021-06-10 17:05:08 - 66.181.161.116