Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1309 тохиолдол шинээр батлагдаж, 41-80 насны 6 хүн нас барсан гэж ЭМЯ мэдээлэв. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 152.539-д хүрч, коронавируст халдварын улмаас эндсэн хүний тоо нийт 755 болоод байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 511 нь нийслэлд, 798 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 2997 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвар авсан 9924 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн хөнгөн хэлбэрийн оноштой 12281 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа юм.

131ayx_217145428_1350126278736084_2998727033757356589_n_x974-300x225 ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1309 хүн ковидын халдвар авсан нь батлагдаж, 6 хүн нас барав