![]() |
USD / АНУ-ын доллар | 2,850.01 |
![]() |
CNY / БНХАУ-ын юань | 434.98 |
![]() |
RUB / ОХУ-ын рубль | 38.64 |
![]() |
EUR / Евро | 3,444.66 |
![]() |
KRW / БНСУ-ын вон | 2.61 |
![]() |
GBR / Английн фунт | 3,793.08 |
![]() |
JPY / Японы иен | 27.27 |
Түгжрэлийг бууруулах хүрээнд хотын төвөөр явах автомашинууд төлбөр төлдөг болох асуудал яригдаж эхэлсэн. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Их тойруу руу буюу хотын төв рүү орж ирэхдээ автомашинууд тодорхой цэг дээр өндөр төлбөр төлж орж ирнэ. Тэгж байж хотын төвд машинтайгаа зорчих эрх нээгдэнэ. Цаашлаад Их тойруу шиг бусад тойргуудыг бүсчилж гаргана. Хамгийн өндөр төлбөртэй нь Их тойруу буюу хотын төв байна" хэмээн хэлж байсан удаатай.
Тэгвэл уг ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Тодруулбал, замын хөдөлгөөний ухаалаг зохицуулалтын систем нэвтрүүлж, хотын төвийн замыг төлбөртэй болгон түгжрэлийг багасгана.
Сэтгэгдэл бичих