Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ
Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ
Эх сурвалж:
Bataar.mn
Спорт
2023-02-03 17:25:00

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны дэлхийн чансааны оноо олгох дөрвөн тэмцээний эхнийх нь болох "Zagreb Open-2023" тэмцээн Хорватын нийслэл Загребт болж байгаа билээ. 92 кг-д хүч үзсэн ОУХМ Г.Ганхуяг эхлээд Гүржийн М.Майсуразэд 1:1-ээр хожигдсон ч Энэтхэгийн Р.Патилыг 9:1-ээр хожсоноор хүрэл медалийн болзол хангажээ. Нөгөө хүрэл медалийг Азербайжаны О.Нурмагомедов хүртэж, Гүржийн М.Майсуразэ үзүүрлэн, АНУ-ын К.Муре түрүүлсэн аж. Ийнхүү манай эрэгтэйчүүд иж бүрэн медаль хүртэв. Өмнө нь ОУХМ Т.Тулга алт, ОУХМ Н.Наранхүү мөнгөн медаль зүүсэн юм.
Эх сурвалж:
Bataar.mn
Спорт
2023-02-03 17:25:00
Сэтгэгдэл бичих