Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил

Сүүлийн 24 цагт нийт 10,049 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингээд 210 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 206 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Зөөвөрлөгдсөн буюу Будапешт-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын дундаас нэг хүн халвар авсан нь батлагдлаа. Ингээд зөөвөрлөгдсөн халдварын тоо 426 болсон байна. Хөвсгөл аймагт 3 тохиолдол бүртгэгдсэн. Шинээр бүртгэгдсэн халдварын 185 нь ойрын хавьтал бол 25 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:

  • БЗД-ийн 5, 11, 15 дугаар хороо,
  • СБД-ийн 7 дугаар хороо,
  • БГД-ийн 4, 5, 11, 20, 24, 25 дугаар хороо,
  • ХУД-ийн 1, 11, 17, 18 дугаар хороо,
  • ЧД-ийн 5, 17 дугаар хороо,
  • СХД-ийн 9, 14, 26 дугаар хороонд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ