Мьянмарын эрх баригчдыг үндэснийхээ цөөнх рүү дайрсан гэв

Мьянмарт өрнөж буй шашин хоорондын мөргөлдөөнд олон улсын байгууллагаас  гаргасан  дүгнэлтээр тус улсын эрх баригчдыг буруутгалаа. Мьянмарчууд Исламын шашинтай үндэстнүүдийн эсрэг аян явуулж байна гэж олон улсын хүний эрхийн байгууллага үзэж байна. Хүний эрхийн байгууллагын ажиглагчид шашин хоорондын мөргөлдөөний улмаас олон тооны хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүнийг хүчээр нүүлгэн шилжүүлж байгаа баримтуудыг дэлгэсэн харуулсан юм. 

Өнгөрсөн аравдугаар сард Мьянмарын орон нутгийн эрх баригчид, Буддын шашны сүм хийдүүд, аюулгуй хүчнийхний дэмжлэгтэйгээр, лам нарыг уриалан, Ракхайн мужийн исламын шашинтай иргэдийн оршин суудаг тосгонууд руу дайралт хийсэн. Энэ бүгдээс харахад Мьянмарын эрх баригчид Рохинжа үндэстнүүдийн иргэний харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд өөрсдийн нэг хэсэг гэж үзэх дургүй хэмээн Хүний эрхийн байгууллаага дүгнэж байна.

Х.Төгөл 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Уржигдар 11 цаг 28 мин

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Уржигдар 11 цаг 28 мин