Төрсөн өдрөөр зан чанарыг нь тольдохуй
Өөрийнхөө төрсөн өдрийг эндээс хайж олоод өөрийн зан чанар, дотоод сэтгэлийг тодорхойлж болох юм байна. Өөрийн төрсөн өдөртэй харгалзах амьтныг олоод доор нь байгаа тодорхойлолтуудаас харж уншаарай...
1-р сарын 1-9 ~ Нохой
1-р сарын 10-24 ~ Хулгана
1-р сарын 25-31 ~ Арслан
2-р сарын 1-5 ~ Муур
2-р сарын 6-14 ~ Тагтаа
2-р сарын 15-21 ~ Яст мэлхий
2-р сарын 22-28 ~ Ирвэс
3-р сарын 1-12 ~ Сармагчин
3-р сарын 13-15 ~ Арслан
3-р сарын 16-23 ~ Хулгана
3-р сарын 24-31 ~ Муур
4-р сарын 1-3 ~ Нохой
4-р сарын 4-14 ~ Ирвэс
4-р сарын 15-26 ~ Хулгана
4-р сарын 27-30 ~ Яст мэлхий
5-р сарын 1-13 ~ Сармагчин
5-р сарын 14-21 ~ Тагтаа
5-р сарын 22-31 ~ Арслан
6-р сарын 1-3 ~ Хулгана
6-р сарын 4-14 ~ Яст мэлхий
6-р сарын 15-20 ~ Нохой
6-р сарын 21-24 ~ Сармагчин
6-р сарын 25-30 ~ Муур
7-р сарын 1-9 ~ Хулгана
7-р сарын 10-15 ~ Нохой
7-р сарын 16-26 ~ Тагтаа
7-р сарын 27-31 ~ Муур
8-р сарын 1-15 ~ Сармагчин
8-р сарын 16-25 ~ Хулгана
8-р сарын 26-31 ~ Яст мэлхий
9-р сарын 1-14 ~ Тагтаа
9-р сарын 15-27 ~ Муур
9-р сарын 28-30 ~ Нохой
10-р сарын 1-15 ~ Сармагчин
10-р сарын 16-27 ~ Яст мэлхий
10-р сарын 28-31 ~ Ирвэс
11-р сарын 1-16 ~ Арслан
11-р сарын 17-30 ~ Муур
12-р сарын 1-16 ~ Нохой
12-р сарын 17-25 ~ Сармагчин
12-р сарын 26-31~ Тагтаа
Хэрэв Нохой гэж таарч байвал: Та маш шударга, зөөлөн хүн юм. Таны шударга байдалд хэн ч эргэлзэх ёсгүй юм байна. Ажил албандаа анхаарлаа хандуулаад ирэхээрээ та нэлээн чин үнэнч, шударга байдал гаргахыг эрмэлздэг юм байна. Та бол маш энгийн хүн. Та хэрүүл маргаан, зодоон цохионоос хол байдаг, даруу төлөв, бусдыг номхотгож чаддаг хүн юм. Ийм учир найзууд тань танд маш сайн ханддаг нь маргаангүй. Хувцас сонголтондоо мэдрэмжтэй ханддаг. Таны хувцасны шүүгээ сүүлийн үеийн загварлаг хувцаснуудаар шинэчлэгдээгүй бол та хямардаг юм байна. Та алдартай, бас таныг ойлгоход хялбар. Танд цөөн хэдэн таныг ойлгож чаддаг, маш хүнлэг найзууд байдаг юм байна.
Хэрэв Хулгана гэж таарч байвал: Та сахилгагүйтэж, дүрсгүйтэх дуртай хүн байна. Нүдэнд чинь тодрох дэггүй харц таныг бусдад маш эгдүүтэй, анхаарал татам харагдуулдаг байна. Тантай байхад хэзээ ч уйдахааргүй. Бусад хүмүүс таны хийх гэж буй зүйлд оролцож, тантай хамт байж эсвэл таныг өөрсөддөө урьж дуудах дуртай байдагт нь гайхах зүйлгүй. Гэхдээ та их эмзэг хүн учир хүний хэлснийг хүндээр хүлээж авдаг талтай. Бусад хүмүүс тантай харьцахдаа хэлэх үгээ бодож байх хэрэгтэй байдаг юм байна. Хэрэв хэн нэгэн таныг үгээр идэх, муу үг хаях эсвэл хуурах гэж оролдвол таны уур хилэнг хүртэх юм.
Хэрэв Арслан гэж таарч байвал: Та бол энх тайван, амар амгаланд дуртай хүн юм байна. Хэн нэгэнтэй муудалцах, гар зөрүүлэх үе гарвал та аль болох зайлсхийдэг. Их хөдөлгөөнтэй хүн, нэг газраа удаан хугацаагаар байх дургүй. Бусад хүмүүст нөлөөтэй, ойлгоход хялбар хүн юм байна. Төрөлхийн удирдагч зан тань таныг бусад хүмүүсээс ажлын сайн үр дүн гаргаж авахад нөлөөлдөг байна. Бусадтай харьцах харьцаа тань бусдад таалагддаг, үнэлэгддэг. Бусдаар хүндлүүлж, хайрлуулах, бусдад таалагдах дуртай бөгөөд хэн нэгэн танд бага зэргийн урам өгөхөд л та маш баясч догдолдог.
Хэрэв Муур гэж таарч байвал: Маш хайр хүргэм, эгдүүтэй, хөөрхөн, зарим үед ичимхий бөгөөд маш хурц ухаантай. Ихэнхи үед та чимээгүй байдлыг илүүд үздэг. Та маш олон төрлийн сонирхол, хоббитой бөгөөд тэднийгээ цаашид судалж, ихийг таньж мэдэхийг эрмэлздэг. Энгийн үед та маш дажгүй харагддаг боловч, шаардлагатай үед тэсрэх гэж буй галт уулыг ч санагдуулам зан гаргах нь олонтаа. Та маш загварлаг, бусад хүмүүс ч таныг загварлаг гэж хардаг. Ерөнхийдөө та маш нээлттэй, өөрөөрөө хүн боловч танихгүй хүмүүстэй тийм ч их юм ярьдаггүй. Тантай хамт байхдаа хүмүүс их тайван байдаг. Найзуудаа сонгохдоо та нэлээн шалгуур тавьдаг юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ