Согтуу эр нэг сартай хүүхэд дээрээ унаж гэмтээжээ


Өчигдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, "Зүрх уул"-ын ойролцоо оршин суух, 22 настай, эрэгтэй Д гэгч өөрийн төрсөн хүү нэг сартай Т-г согтуурсан үедээ гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, иргэн Д нь гэртээ согтуурч, болгоомжгүй байдлаасаа болж нэг сартай хүүхэд дээрээ унаж гэмтээсэн байна. Хүү эдүгээ ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ мэт хүүхдүүд эцэг, эхийн хараа хяналтгүй байдлаас гэмтэж бэртэх тохиолдол буурахгүй байгаа тул биеэ авч явж чадахгүй бяцхан үрсдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ