Анхням киноныхоо чонотой хэсэгт өөрөө тоглоогүй

Сүүлийн үед нэлээд шуугиан дэгдээж байгаа “Чонон сүлд” киноны Галсмагийн дүрд тоглосон жүжигчин Анхням тус киноныхоо зарим хэсэгт нь өөрөө тоглоогүй гэдгээ хэллээ. Тухайлбал, үдэш бүрий цагаар хонь руу орсон чонотой тулалдах хэсэгт өөрөө тоглоогүй юм байна. Харин түүний оронд 40 гаруй чоныг сургасан амьтан сургагч тогложээ. Мөн сонирхуулахад, адуучин эрс лүү олон чоно дайрах үед морины сүүлнээс тэжээвэр чонын идэх дуртай зайдас уях зэрэг маш нарийн аргачлалууд байдаг аж. Уг киноны найруулагчаар Францын найруулагч Ж.Ж.Анно ажилласан бөгөөд энэ уран бүтээл нь монголчуудыг байлдан дагуулаад байна. Гэвч монголчуудын сайн мэдэх “Хөгшин чоно ульсан нь”, “Тэнгэрийн нохой” зэрэг зохиолууд “Чонон сүлд” романаас ч илүү болох тухай ярих хүмүүс байлаа.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ