БЗД-ийн стадионыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө бүртгэн авах тухай” А/166 дугаар захирамж гаргаж,Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Доржийн гудамжинд байрлах ашиглалтгүй байгаа стадионы эд хөрөнгийг нийт 8 сая 785 мянган төгрөгийн бүртгэлийн үнээр данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцаж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГЭХ ЭД ХӨРӨНГИЙН
ЖАГСААЛТ

Барилгын нэр Ашиглалтад орсон он Тоо хэмжээ Нэгжийн үнэлгээ, төг Бүртгэлд тусгах үнэ, төг
1 Харуулын байр 1970 6 м2 101 870 916 829
2 Сараалжин төмөр хашаа, 2х3, 119 ш 1970 476 м2 4 796 2 283 023
3 Бетон хашаа 2х2, 65 ш 1970 260 м2 4 928 1 281 151
4 Төмөр хаалга 1970 1 ш 200 000 200 000
5 Гэрлийн цамхаг 1970 4 ш 1 000 000 4 000 000
6 Мод /улиас, бургас/ 1970 52 ш 2 000 104 000
ДҮН 8 785 003

СЭТГЭГДЭЛ БИЧИХ