“Гэрлэх ёслолын ордон”-г хувьчилж магадгүй

Ашиггүй ажиллаж эхэлсэн гэх шалтгаанаар “Гэрлэх ёслолын ордон”-г хувьчлах саналыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар гаргаж, НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон байна. 1976 оноос ашигтай ажиллаж байсан энэхүү байгууллага 2013 онд 248 сая төгрөгийн ашигтай ажилласан бол 2014 онд 46 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

НИТХ-ын хурлын төлөөлөгчид “Барилгын газарт шунан улмаар нурааж дахин өндөр барилга бариулах атгаг санаа байж магад, ганц жил ашиггүй ажиллаа гээд шууд хувьчилна гэх санал оруулж ирж байгааг гайхаж байна” гэхчилэн эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд байгаа гэнэ.

Ямартай ч “Гэрлэх ёслолын ордон”-г хувьчлах эсэхийг энэ сарын 13-ны НИТХ-ын тэргүүлэгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэн шийдэх юм.

Д.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ