Монголчуудын андахгүй ЮНИКҮЛОО

1984 онд Японы Хирошима хотод “ЮНИКҮЛО” UNIQLO бэлэн хувцасны сүлжээ дэлгүүр анх байгуулагджээ. ЮНИКҮЛО групп нь Япон төдийгүй гадаад орнуудад 2866 салбараа байгуулсан байна. Энэ нь нэг жилд 100 салбар буюу 4 өдөрт 1 шинэ салбар нээж байсан гэсэн үг. Зөвхөн 2014 оны борлуулалт нь гэхэд 15,6 тэрбум ам доллар байна. Ингэснээр Япон улсын бэлэн хувцасны салбарт тэргүүлж, дэлхийд 5 дугаар байранд орсон байна. Сүүлийн үед ЮНИКҮЛО-н бэлэн хувцасыг хүн бүр шахуу хэрэглэх болж зарим тохиолдолд ижил хувцас өмссөн хүмүүс бие биенээсээ ичих, өлгүүрээс хувцасаа авахдаа сольж өмсөх явдал хүртэл гарах болсон нь олон зуун сая хүнд бараагаа хэрхэн хүргэж чадсаныг харуулах юм. ЮНИКЛО-гийн амжилтын нууцыг дараах байдлаар эрэмбэлж байна. .
- Хэрэглэгчийн сонголтыг нэн тэргүүнд тавьсан
Ямар ч хүн өөрь таалагдсан эд зүйлд мөнгө зардаг. Энэ ойлголтыг баримталж хувцасаа үйлвэрлэдэг байна. Өвөрмөц стильтэй, хөнгөн авсаархан, сэрүүнд дулаан, халуунд сэрүүн олон өнгөтэй даавуун материалыг шинээр бүтээж, тухайн хэрэглэгчийн биед тохиромжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн компани болон дэлгүүрийн удирдах албанаас энгийн худалдагч хүртэл боловсон хүчний эелдэг боловсон, хүнлэг шуурхай байдлыг бий болгосон нь үйлчилгээний өндөр соёлд дуртай дэлхийн хүн бүрийн сэтгэлд нийцжээ. Энэ нь таалагдсан зүйлдээ гар татдаггүй үйлчлэгчдийг ЮНИКҮЛО руу чиглүүлж чадсан байна.
- Амжилтаа ахиулж салбараа дэмжих
ЮНИКҮЛО-ын удирдах албаны болон хүний нөөцийн цус сэлбэлт маш оновчтой байсан нь өнөөгийн амжилтын гол түлхүүр гэж үздэг байна. Жишээлбэл ЮНИКҮЛО-ын худалдаа хариуцсан захиралаар одоогийн ЛОСОН (Lawson) сүлжээ дэлгүүрийн захирал Г.Таказүка ажиллаж байжээ. Тэр ч байтгуай Токио хотын дэд прокурор хүн хүртэл удирдах албанд ажиллаж байсан байна. Мөн олон жил тасралтгүй ажилласан туршлагатай ажилчидаа удирдах зөвлөлдөө оруулдаг нь удирдлагын менежментийн содон арга болох аж.
- Мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт
Бараа бүтээгдэхүүнээ орчин үеийн загвар, дизайнд тохируулах гэж хүчлэхгүй байгааг зөв алхам хэмээн худалдаа, зах зээл шинжээчид дүгнэсэн байна. Өнөөдөр загварлаг гэгдэж байгаа ч маргааш хоцрогдсонд орох магадлалтай гэх ойлголт нь тухайн хүнд таалагдахаа болино. Тиймээс ЮНИКҮЛО-гийн бэлэн хувцаснууд энгийн, өдөр тутмын загвартай байдаг. Бас өнгө, материалын хувьд өргөн сонголттой байдаг. Энэ нь хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болж чадсан байна. Ямар нэг бүтээгдэхүүнд маш жижигхэн өнгө,загварын өөрчлөлт оруулахад хүмүүсийн харах өнцөг өөрчлөгддөг. Орчин үеийн, дээр үеийн гэх хэв шинжүүд нь ч тодорч гарч ирдэг байна. Худаддан авагчын урьд жилүүдэд авсан хувцас нь лангуун дээр өрөөстэй байснаар, хоцрогдсон гэж бодохгүйгээр үргэлжлүүлэн хэрэглэдэг. Эсвэл урьд өмнө авч байсан хувцасанд нь багахан өөрчлөлт орсон төдий байвал дахин худалдан авахаас татгалздаггүй, улмаар байнгын үйлчлүүлэгч болдог байна. Ингэж ЮНИКЛО-д дурлагчдын эгнээ тэлдэг гэсэн дүгнэлтийг шинжээчид гаргажээ.
ЮНИКЛО нь “Халуун байна, хүйтэн байна” гэдэг үгийг олонтаа хэрэглэдэг япончуудын хүсэлд нийцсэн, өнгө загварын уйдахгүй шийдэлтэй, чанар сайтай бүтээгдэхүүнийг онцгой менежментээр хэрэглэгчидэд хүргэснээс хойш 30 жил өнгөрчээ. ЮНИКҮЛО групп цаашид ч дэлхийд тэргүүлсээр байхад гайхах зүйлгүй юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ