240 хүүхдийн шинэ цэцэрлэг үүдээ нээлээ


Нийслэлийн ХУД-ийн VIII хорооны нутаг дэвсгэрт 240 хүүхдийн багтаамжтай шинэцэцэрлэг өнөөдөр албан ёсоор үүд хаалгаа нээж хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Шинээр нээгдсэн энэхүү 209-р цэцэрлэг нь 10 бүлэгтэй,бүлэг тус бүр 24 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай аж.Цэцэрлэгийн дотоод зохион байгуулалт, халуун хүйтэн ус, ариун цэврийн өрөө зэргийг бүрэн шийдэж өгсөн хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч Э.Батнавч хэллээ. Уг цэцэрлэгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ.
Цаашид ХУД-ийн бага, дунд боловсролын салбарт олон ажил хийгдэнэ гэдгийг Нийслэлийн Засаг Даргын Хөдөлмөр Эрхлэлт, Нийгмийн Хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай нээлтийн үеэр илэрхийллээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ