Долоон хүний аминд хүрсэн автобусны жолооч давж заалджээ

Долоон хүний аминд хүрсэн "Дайчин сүх" компанийнавтобусны жолооч С.Болдбаатар Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргажээ. Түүнийг “Цонжин болдог” орчимд буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баян даваагийн адаг зам дээр Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явахдаа осол гаргаж, долоон хүний амь насанд хүрсэн хэмээн есөн жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэх шийтгэлийг оноосон юм. Тодруулбал, С.Болдбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хурд хэтрүүлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс ийнхүү осол гаргасан гэж буруутгасан байдаг. Энэхүү ослын улмаас долоон хүний амь нас хохирч, есөн хүн хүнд бэртэж, 13 хүн хөнгөн бэртсэн юм. Харин жолооч С.Болдбаатар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, ийнхүү давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ