Исламын улсын аллага үйлдэгч залуу хэн бэ

Исламын улсын алан хядагчдын аллага хийж байгаа бичлэгүүд дэлхий дахины зүрхийг шимшрүүлсээр байгаа. Тэгвэл эдгээр бичлэгүүдэд байнга шахам гардаг алан хядагч залууг хэн болохыг нь Английн тагнуулынхан зарлалаа.

Түүнийг Муххамед Эмвази гэдэг бөгөөд 26 настай юм байна. Англиар аялгатай ярьдаг тус алан хядагч нь Лондонд програмист мэргэжлээр суралцаж байсан бөгөөд түүний амьдарч байсан орон сууцыг нь ч илрүүлжээ. Түүнийг Исламын улсын алан хядагчид Жон гэж дуудаг юм байна.

Английн тагнуулынхны мэдэгдэж байгаагаар Мухамед Эмвази нь оюутан байхдаа бүрэг, бараг дуугардаггүй байсан талаар ангийнхан нь ярьсан гэнэ. Эмвази анх наймдугаар сард Америкийн сэтгүүлч Жэймс Фолэйгийн аллагын бичлэг дээр харагдсан.

Дараа нь Америкийн Вашингтон пост сонины сэтгүүлч Стивэн Сотлоф, Английн тусламжийн ажилтан Дэвид Хэйнис, Английн таксины жолооч Алан Хеннинг, Америкийн тусламжийн ажилтан Абдул-Рахман Кассиг нарыг хороосон юм. Хамгийн сүүлд Японы барьцааны хоёр иргэнийг хөнөөн Шинзо Абэд заналхийлсэн төдийгүй Египетийн 21 иргэнийг цаазаар авахад голлох үүрэг гүйцэтгэсэн билээ.

Исламын улсдаа Жихади Жон гэж нэрлэгдсэн тэрээр зургаан настай байхдаа Англид ирсэн бөгөөд Кувейт гаралтай юм байна. Тэрээр сугуульд байхдаа ганцаараа исламын шашинтай байсан ч энгийн хувцас өмсдөг, ангидаа нэр хүндтэй байжээ.

Үргэлжлэлийг эндээс ...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ