“Авто худалдааны цогцолбор”-ын газрыг 3,3 тэрбум төгрөгөөр зарлаа

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын дагуу нийслэланх удаа 2011 онд 18 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулж байсан бол 2 дахь удаагаа 10 байршилд газрын дуудлага худалдааг зохион байгууллаа. Энэ удаад нийслэлийн Засаг даргын “Дуудлага худалдаа зохион байгуулах комисс томилох тухай” А/168 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан комисс, хөндлөнгийн ажиглагч, дуудлага худалдаанд оролцогчдын бүрэлдэхүүнтэйгээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 10 байршилд ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА явуулсан юм. Дуудлага худалдаа 12 байршилд зарлагдаж, нийт 69 оролцогч хүсэлт ирүүлснээс 67 санал нь хүчинтэй, 2 санал нь хүчингүй болсон. Харин 8 дахь байршилд 1 санал, 9 дэх байршилдсанал ирээгүй тул 10 байршилд дуудлага худалдааявагдлаа. Газрын хэмжээ, дуудлага худалдааны анхны үнэ, хүрсэн үнэ, ялагчийн нэр тус бүрийг дараахь хүснэгтээс харна уу.
| Газрын байршил | Газрын зориулалт | Хэмжээ /га/ | Дуудлага худалдааны анхны үнэ /төг/ | Хүрсэн үнэ /төг/ | Ялагчийн нэр |
| 1 | Худалдаа үйлчилгээ | 0,3 | 39 126 874 | 260 000 000 | Ш.Эрдэнэбат |
| 2 | Худалдаа үйлчилгээ | 0,3 | 39 126 874 | 530 000 000 | Ш.Эрдэнэбат |
| 3 | Худалдаа үйлчилгээ | 0,6 | 72 229 350 | 418 000 000 | М.Анхбаяр |
| 4 | Худалдаа үйлчилгээ | 0,6 | 73 025 724 | 310 000 000 | Секуд ХХК |
| 5 | Худалдаа үйлчилгээ | 1,0 | 117 243 530 | 327 000 000 | Ж.Энхболд |
| 6 | Худалдаа үйлчилгээ | 1,2 | 139 243 530 | 360 000 000 | Батсээр ХХК |
| 7 | Худалдаа үйлчилгээ | 0,2 | 30 786 097 | 201 000 000 | Б.Мөнх-Учрал |
| 8 | Зочид буудал, оффис | 1,1 | 129 550 000 | 1 санал ирсэн тул дуудлага худалдаа явагдаагүй | |
| 9 | Зочид буудал, оффис | 1,1 | 129 550 000 | Санал ирээгүй тул дуудлага худалдаа явагдаагүй | |
| 10 | Худалдаа үйлчилгээ | 0,8 | 96 529 600 | 330 000 000 | И.Шинэбаяр |
| 11 | Худалдаа үйлчилгээ | 0,8 | 96 550 000 | 300 000 000 | Секуд ХХК |
| 12 | Худалдаа үйлчилгээ | 1,0 | 117 023 515 | 310 000 000 | Дэвжих трейд ХХК |
Нийт дүн |
9,0 | 1 079 985 094 | 3 346 000 000 | ||
Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанаас олсон хөрөнгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг бөгөөд цаашид төлөвлөгдсөн газруудыг холбогдох хуулийн дагуу газрын дуудлагахудалдаанд оруулж, борлуулахаар тооцож байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ