З.Энхболд Даланзадгад суманд ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр /2015.03.06/ Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллаж байна.

УИХ-ын даргыг Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа болон албаны бусад хүмүүс угтан авлаа.

УИХ-ын даргыг хүндэт харуул ёслол төгөлдөр хүлээн авлаа.

УИХ-ын дарга тус аймаг ажиллах үеэрээ иргэдэд Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолын талаар танилцуулж, иргэдтэй нээлттэй уулзалт хийх юм.
УИХ-ын дарга З.Энхболдыг Өмнөговь аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, УИХ-ын дарга ахлах зөвлөх С.Ламбаа болон албаны бусад хүмүүс дагалдан явна хэмээн УИХ-ын Тамгын газрынХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ