Үнэхээр хүнээр би дутаж байна… /2/

Сайн байцгаана уу? Сайтын уншигчидаа. Би 1 сарын 27-нд Үнэхээр хүнээр би дутаж байна… энэ захиаг бичиж байсан эмэгтэй байна. Юуны өмнө надад үнэтэй сайхан зөвлөгөө өгсөн урам зориг хайрласан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Би сэтгэгдлүүдийг уншаад уйлаад л суугаад байсан. Үнэхээр хамаг бие минь салагнаад л чичрээд уйлж өгсөн. Би ийм сайхан сэтгэлтэй хүмүүс олон байгаад үнэхээр баяртай байна.

Захиа бичсэнээс хойш сар гаруй өнгөрчээ. Бяцхан үр минь унтаж байна. Тэр үед хариу бичиж чадаагүйд уучлаарай би уншиж байсан ч туслъя мөнгө явуулий гэсэн хүмүүсийн сэтгэгдлүүдиг уншаад өөрөөсөө аймар ичсэн. Хүн бүхэнд өөр өөрийн гэсэн зовлон байдаг. Магадгүй надаас илүү зовж амжилтанд хүрсэн хүмүүс зөндөө байгаа. Би зүгэр л хүнээс мөнгө юм аваад суухыг хүсээгүй юм. Тэр үед хүүхдээ түр өгвөл яахуу гэж асууж байсан өөртөө үнэхээр дургүй хүрсэн яаж тийм тэнэг зүйл бодож чадваа гэж өөрөөсөө 2-хон цаг холдуулаад л санаж үхэх гээд байдаг байж. Ахиж хэзээ ч тийм тэнэг зүйл бодохгүй гэж өөртөө амласан. Том болох тусам нь л хайрын дээдээр хайрламаар үртэй би их азтай хүн шүү.

Би эмчилгээгээ хийлгээд бүрэн эдгээгүй ч өвчнийг нь хөнгөлж чадсан сайхан найзуудынхаа буянаар. Найзууд маань ээлжилж ирж харалцаж ус түлээ дөхүүлж өгсөн. Одоо ч хэвээрээ л байгаа. Ах маань өөрөө амьдралтай олон хүүхдүүдтэй болохоор надад санаа байвч сачий хүрэхгүй гэчээр хааяа л нэг тусалж дэмждэг. Эхнэр нь санхүүг нь барьдаг гэхүүдээ хэхэ. Би энэ хэдхэн сарын дотор үнэхээр их зүйл ойлгож өөрийгөө бүрэн таньж чадсан. Өмнө нь үнэхээр тэнэг амьдралын зорилгогүй урсгал дагаж л хөвөж байсан байна лээ. Одоо бол өөртөө наш том зорилго тавьчихсан байга шүү.

Та нараасаа асуух зүйлүүд байнаа. Би гэртээ бяцхан үрээ харангаа өөр хүүхдүүд авч харий гэж бодоод байгаа. Гэр цэцэрлэг маягийн гэхүүдээ. Тэгээд манай ойр хавьд гэр цэцэрлэг 2, 3 ч байдаг ч гэсэн зориглоод үзий гэж бодоод байна. Тэгэхээр надад хүүхдийн тоглоо , пийвор аяга таваг хүүхдийг доороос нь дулаан байлгах дэвсгэр /манайх шал паркет/ гэх мэт хүүхдийн хэрэгцээний зүйл маш их орох болчоод би найзаасаа мөнгө зээлээд эдгээрийг авий гэж бодсон ч одоо дулаарч байгаа хүүхдүүдээ өгөх эцэг эх хир олон байх бол дээр нь ойр хавьд тохилог цэцэрлэг байдаг гэдэг үүднээс хий дэмий юм аваад шатчих юм болуу гэж айгаад байдаг. Бизнес хийж үзээгүй болохоор гэр цэцэрлэг ажиллуулдаг эсвэл цэцэрлэгт ажилдаг хүмүүсээсээ тусламж гуйж байна.

1. Хүүхдээ яаж татах уу? Харах хүүхдээ олсон ч асуудлууд хир их байдаг. Гэх мэт. Яаж зохицулах уу?

2. Та бүхэн хүүхдийн тэтгэмж заавал тогтоолгоорой гэж байсан. Гэхдээ би миний буруу юм чинь яахын гээд орхисон. Гэтэл тэр хүн 10-аад хоногийн өмнө манай ахтай тааралдаад ах маань чи хүүхэд дээрээ очихгүй юу гэх мэт үг сольсон гэнэ. Ах руу шууд л юу гэнээ? Тэр хүүхэд чинь яах нь надад ямар хамаатай юм. Та нар битгий миний амьдралд гарч ирээд байгаарай. Тэрийг чинь би өсгөх ч үгүй шүү гэсэн байна лээ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ