Дүүгийн найз залуу байрыг нь...
Сайн байцгаана уу. Дарханд амьдардаг бүсгүй байна аа би. Дүүгийнхээ талаар ярьж зөвлөгөө авах гэсэн юмаа. Эгч хүний хувьд санаа зовоод байна. Манай эмэгтэй дүү сургуулиа төгсөөд Дархандаа буцаж ажилд орсон юм. Тэгээд тусдаа бие дааж амьдармаар байна гээд байхаар нь ээж аав ярилцаж байгаад нэр дээр нь 2 өрөө байр авч өгсөн.
Тэгээд дараахан нь дүү найз залуутай болж нөгөөх нь манайхаар хааяа орж гарах болсон. Залуу хүмүүс үерхээд явж байх нь юу нь болохгүй байхав. Тэгтэл хэдэн сарын дараа нөгөө залуу нь өөр охинтой холбоотой болж таараад дүү тэгээд болихоор болсон. Хэсэг хугацаанд дүү хэцүү байдлыг туулсан.
Гэтэл асуудал нь юу гэхээр хэзээдээ амжуулчихдаг юм нөгөө залуугийн нэрээ дүү байран дээрээ хамт болгочихож. Сууна болно бүтнэ гэсэн шиг байгаам.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ