Улаанбаатарт 10-12 хэм хүйтэн

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь талын нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна.

2015 оны 03 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүнээс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 10-12 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ