Немцовын үхэлд сэжиглэн Чечень иргэдийг баривчиллаа

Оросын сөрөг хүчний тэргүүн Борис Немцовын амь насанд халдсан хэрэгт дөрвөн эрэгтэйг сэжигтнээр татан баривчлаад байна хэмээн CNN агентлаг мэдээллээ. Оросын мөрдөн шалгах хорооны дарга Александр Бортниковын мэдээлснээр Хойд Кавказаас гаралтай Анзор Губашев, Заур Дадаев гэгч этгээдүүдийг баривчилсан гэнэ.

Оросын сөрөг хүчний лидерүүдийн нэг Борис Немцовын үхэлд Кремлийн эрх баригчид оролцсон хэмээн өрнөдийнхөн болон Оросын сөрөг хүчнийхэн хардаж байгаа боловч ерөнхийлөгч Владимир Путины зүгээс гэм буруутнуудыг заавал олно хэмээн амлаад байгаа.

Тэгвэл өчигдөр ийнхүү Немцовын үхлийн сэжигтэн болох хоёр этгээдийг мөрдөгчид олж баривчилсан бол өнөөдрийн шуурхай мэдээгээр дахин хоёр этгээдийг саатуулсан тухай мэдээлэл цацагдлаа.Тэдний нэрсийг зарлаагүй боловч мөн л Чечень Ингуш гаралтай Кавказын залуус болохыг эх сурвалж мэдээлжээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ