Хорих ангийн эмэгтэйчүүдийг баярлуулжээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Сувдан хэлхээ” баярын өдөрлөг ШШГЕГ-ын харьяа Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид болжээ.
Тус ангид хүмүүжиж байгаа бүсгүйчүүдтэй уулзаж ярилцан, сэтгэлийн дэм, амьдрах урам зориг өгсөн байна.
“Сувдан хэлхээ” баярын өдөрлөгийн арга хэмжээг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зургаан эмэгтэй төлөөлөгч санаачлан зохион байгуулжээ.
Мөн зарим урлагийн төлөөлөгчид хорих ангидхүмүүжиж байгаа бүсгүйчүүдэд уран бүтээлээ толилуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ