Залуучуудын хөгжлийн төвийн нээлт болно

Монгол Улсын нийт хүн амын 39.1 хувийг 15-35 насны сая гаруй залуучууд эзэлж байгаа бол Баянгол дүүргийн хүн амын 37.2 хувийг залуучууд эзэлж байна. Швейцарийн хөгжлийн агентлаг, Льюксенбургийн ЗГ, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй “Залуучуудын хөгжил” төслийг 2013-2017 хэрэгжүүлж байгаа бөгөөдМонголын залуучуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн хөгжлийн төвийг ийнхүү байгуулж байна. Энэхүү төвийн нээлтийн ажиллагаа өнөөдөр болох юм.

Төслийн үйл ажиллагааг залууст хүргэх үндсэн үүд хаалга нь Залуучууд хөгжлийн төв юм. Харин гол зорилго нь залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх, мэргэжил сонголтын зөвлөгөө, ур чадвар хөгжүүлэх үйлчилгээ үзүүлэх, залуучуудыг эерэг, хариуцлагатай, өөрийн хүчинд тулгуурлах зан үйл бүхий амьдрах ухаанд сургах явдал билээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ