Капитрон банкыг дээрэмдэж хэргийн газраас зугтжээ

Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригийн орой Баянзүрх дүүрэгт байрлах “Капитрон” банкны тооцооны төвөөс их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг гарсан байна.

Тус дүүргийн VI хорооны "Эрэл"-ийн 40 дүгээр байранд байрлах “Капитрон” банкны "Сандэй" тооцооны төвд буутай этгээд нэвтэрч, 20 сая төгрөг дээрэмдээд хэргийн газраас зугтжээ.

Одоогийн байдлаар гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд банкны үйл ажиллагааг түр зогсоосон байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулах гэсэн боловч тодорхой мэдээлэл өгсөнгүй. Хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ