В.Путин манай улсын 300 ахмад дайчдыг шагнана

Ерөнхийлөгч В.Путины тушаалаар Монголын 300 гаруй ахмад дайчныг ялалтын 70 жилийн ойн медалиараа шагнахаар болжээ. ОХУ аугаа их түүхт ялалтынхаа 70 жилийн ойн баярыг ирэх тавдугаар сарын 09-ний өдөр ёслол төгөлдөр тэмдэглэх билээ. Энэхүү баярын хүрээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Азизов Искандер Кубарович энэ сарын 16-нд Элчин сайдын яамандаа эхний 60 ахмад дайчдад шагналыг нь гардуулах юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ