Самсунг корпораци нохойны ухаалаг үүр бүтээжээ

Солонгосын Samsung компани нь ухаалаг техник технологийн үйлдвэрлэлээрээ дэлхийн тэргүүн эгнээнд жагсдаг. Тэд энэ удаад нохойны ухаалаг үүр бүтээжээ. Энэ нь зах зээлд нэлээд эрэлттэй байна гэдэгт итгэлтэй байгаа юм. Нохойны ухаалаг сууцыг Английн Лондон хотноо энэ жил 109 дэх удаагаа зохион байгуулагдсан хамгийн сайн нохой шалгаруулах шоуны үеэр танилцуулсан байна.
Энэхүү шинэ бүтээл нь 30.000 долларын үнэ бүхий уг загвар нь дасгал хийх гүйлтийн замтай ажээ. Түүнчлэн үүрэн доторх хөгжим, зурагтыг гэрээсээ хол байгаа нохойн эзэн нь гар утаснаасаа удирдан ажиллуулах гэнэ.
Мөн нохойн хоол болон уух усыг утаснаасаа удирдан үүрэн доторх тавган дотор орж байхаар бүтээсэн ба хүссэн үедээ 24 цагаар ажиллах хяналтын камераа асаан нохойтойгоо дүрсээ харан ярилцах боломжтой гэнэ. Тиймээс нохойгоо гэрт нь орхиж явахдаа огт санаа зовох зүйлгүй болж байгаа юм.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ