Хараагүй бүсгүйд туслахыг уриалж байна

Б.Сарантуяа гэгч бүсгүй 4 настай хүүгийн хамт Нисэхийн гэр хороололд амьдардаг аж. Найман жилийн өмнөөс бүсгүйн хараа бага багаар муудаж хоёр жилийн өмнөөс огт юм харахаа байжээ.
Тэрээр золгүй явдлаас болж үерийн шуудуу руу унасанаас болж тархиндаа гэмтэл авж улмаар хараагүй болсон гэнэ. Хараагүй болохоос өмнө дунд сургуульд гадаад хэлний багшаар багшилдаг байсан төдийгүй Орос, Англи, Япон хэлтэй аж. Мөн яруу найрагч. Хамгийн сүүлд 2015.02.14-нд гэгээн Валентины өдрийн яруу найргийн тэмцээнд оролцож түрүүлсэн байна.
Б.Сарантуяа шүлгээ босоо Монгол бичгээр бичдэг байсан гэдгээ ч харуулж байлаа. Харамсалтайгаар хараагүй болсон тэрээр өнөөдөр дөрөвхөн настай бяцхан хүүгээрээ асруулах дээрээ тулаад байгаа гэнэ. Б.Сарантуяа нь улсаас 100 хувь хараагүй гэдгээрээ 115.000 төгрөгийн тэтгэлэг хүүхдийн 20.000 төгрөг авдаг ч хоёр ам бүлд хүрэлцдэггүй байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард тэрээр хүүгээрээ хөтлүүлэн хараагүйчүүдийн төвд ирж уулзсан ба хувиараа бизнесс эрхэлдэг А.Сарнай, Б.Сугараа болон чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр нар түүнд туслахаар “Сараад тусалцгаая” нэртэй фейсбүүк хуудас нээж, хагалгаанд оруулахаар хөөцөлдөж эхэлжээ.
Энэ сарын 11-нд буюу ирэх лхагва гаригт “Хатагтай эмнэлэг” дэх хараагүйчүүдийн эмнэлэгт нүдний хагалгаанд орохоор болсон ч хагалгааны төлбөрийг төлж дийлэхгүй байгаа юм байна.
Тиймээс хэвлэлийн бага хурал хийн урлаг соёлынхон болон төр засгаасаа тусламж хүсч буйгаа хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ