Би нууц амрагаасаа жирэмсэн болчихлоо

Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 29 настай, нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Бид суугаад 10-аад жил болж байна. Нөхөр маань үг дуу цөөтэй халамжтай сайн хань. Яахав хэтэрхий үг дуу цөөтэй болохоор харилцаа багатай байдаг гэх юм уу даа. Бас мөнгө төгрөг нэг их сайн олдоггүй. За энэ ч яахав цаг хугацааны л асуудал байх. Би жил гаруйгийн өмнөөс хуучин ажлынхаа залуутай уулзаж байгаа. Тэр ч бас эхнэр хүүхэдтэй. Бид одоо бие биедээ маш их хайртай. Болохгүй буруу зүйл хийж байгаагаа мэдэж байгаа ч харилцаагаа бас дуусгаж чадахгүй л байна. Магадгүй арай эрт хүүхэдтэй болохоосоо өмнө учирсан бол түүнтэй л суух байсан байх. Тэр ч мөн адил.

Гэхдээ бид хэн хэн нь гэр бүлээсээ салж хүүхдээ өнчрүүлж ханилсан ханиа гомдоохгүй гэж ярилцсан. Тэрний маань эхнэр одоо өнөө маргаашгүй 2 дахь хүүхэд нь төрөх гэж байгаа. Учир нь бид бие бие рүүгээ хэт тэмүүлээд байсан учраас хэн хэн нь хүүхэдтэй болбол арай дээр байх гэдэг шийд гаргасан юмаа. Ингээд би ч мөн адил биеэ эмчлүүлээд нөхөртэйгөө дахин хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байтал би нууц амрагаасаа жирэмсэн болчихлоо. Гэхдээ 100% итгэлтэй биш л байна л даа. Одоо би бараг 5 сартай. Нөхөр маань хүлээж байсан болохоор /төлөвлөж байсан болохоор/ авахуулна гэж хэлэх шалтагаа олж чаддаггүй.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ