Хол өссөн ч араншинг нь авна гэж байдаг болов уу?

Сайн байцгаана уу. Шулуухан биччий би нөхрөөсөө салмаар байгаа юмаа. Хүний эрх чөлөөг дэндүү боогдуулагч, хүндэтгэл гэдэг зүйлийг мэддэггүй, хамгийн гол нь амьдралыг харах өнцөг зоосны нүхээр. Юу ч байсан мөнгө танил тал л ярьсан хүн. Мөнгө байхгүй бол сүнс нь хайчсын гэмээр л болчихно.

Тэгээд учиргүй бухимдана тэрийгээ бидэнд гаргана. Би хүүгээ тийм болгомооргүй байнаа аав шиг нь. Өчүүхэн үзэл бодолтой хүмүүжил арчаа муутай нэгэн болгож өсгөмөөргүй байна. Дээрээс нь бидний харьцааг ярьвал их юм бий. Гол юмаа л асууя. Хүүхэд ааваасаа хол өссөн ч араншинг нь авна гэж байдаг болвуу? Аав нь их догшин муухай араншинтай. Ээжүүд зөвлөгөө өгнө үү?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ