Баруун гартайгаа найзлахаа больмоор байна…
Сайн байна уу би өөрт тулгараад байгаа асуудлаар зөвлөгөө авах гэсэн юм аа. Саяхан би энэ сайтад нийтлэгдсэн гар хангалганы сөрөг талуудыг дурьдсан нийтлэлийг уншлаа. Урьд нь би энэ талаар гадаад сайтуудаас сөрөг нөлөө байдаг эсэхийг нь олж мэдэх гэж хэд хэдэн удаа хайлт хийж байсан, ерөнхийдөө тун эргэлзээтэй нэг бол ямарч асуудал байхгүй гормон дааварт нөлөө гарахгүй бие физиологт сөрөг нөлөө байхгүй гэж бичиж байгаа бол зарим хэсэг нь эсрэгээрээ энэ нь хүнийг ганцаардмал өөртөө итгэлгүй болгодог бас бие физиологид хор уршиг авчирна гэж дүгнэсэн байна, хэдийгээр энэ нь БЗХӨ-гөөс хол байх хамгийн зөв арга ч гэсэн юм бүхэн өөрийн гэсэн давуу сул талуудтай байдаг шүү дээ.
Харин миний хувьд тунг нь арайл дэндүү их хэтрүүлээд байна гар хангалгаас болж үүсдэг сөрөг нөлөөнүүд яаж ч бодсон над дээр илрээд байна тийм болохоор тэр нийтлэл дээр бичсэн бүх зүйл үнэн болж таараад байдаг. Миний хувьд би хилийн чанадад сурч ажилладаг 21-тэй залуу урьд нь их ачаалалтай ажилладаг байхад тийм зүйл хийх зав гардаггүй байсан бас гадаа streetwork out ч юм уу усанд сэлэх фитнесс хийж тамир тэнхээгээ барж өөрийгөө тайвшруулдаг байсан. Одоо төгсөх курс учраас хичээлээ л хийж байгаа даанч хавар болоод ч тэрүү гэнэт гэнэт өвчтэй юм шиг л дур хүсэл буцлаад ирэх юм ядаж байхад мэдээллийн хэрэгслээр дүүрэн +18 суртал ухуулгууд порно сайтууд үнэндээ баруун гартайгаа найзлахаа болихгүй бол миний амьдрал там боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ