Эмэгтэйчүүдийн талаарх эрчүүдийн нэгэн төөрөгдөл

Төөрөгдлийн гол утга. Эмэгтэйчүүд нь шуналтай, өчүүхэн, тэнэг, залхуу. Эрчүүд тэдний өмнөөс бүгдийг хийх ёстой бөгөөд бүх бурууг үүрдэг. Үүнийг дэмждэг эрчүүд бодохдоо эмэгтэйчүүд тэдний хөлс хүчийг сорох мөртлөө эрчүүдийн нулимс, зовлонг ойшоодоггүй гэж үздэг. Эрчүүдийн мөнгө дуусмагц эмэгтэйчүүд тэдэнд бүхнээ зориулах өөр “илжиг”-ийг хайж эхэлдэг. Тэд өөрийн ивээн тэтгэгчийн сэтгэл хөдлөлд хайхрамжгүй ханддаг учир тэдний амьдралын хамаг гол зүйл нь зөвхөн өөрсдийнх нь хэрэгцээ байдаг. Залхуу, хариугүй эмзэг, хатсан талх шиг хатуу, зальжин, харгис байдал нь ямар ч эмэгтэйчүүдийн жинхэнэ нүүр царай юм. Эдгээр сөрөг зан чанар нь дэргэдэх эрчүүдээс шалтгаалж шууд өсөх хандлагатай байдаг.

Төөрөгдлийн сөрөг үр дагавар. Эмэгтэйчүүдийн тухай дээрх үзэл бодол нь үндсээрээ буруу юм. Иймэрхүү төөрөгдөл нь дотоод сэтгэлийн хэд хэдэн мөн чанарыг үгүй хийдэг.

-Өөрийнхөө зарчмаар яваагүй хүмүүстэй дайсан болдог. Энэ замаар явсан эрчүүд ихэнхдээ болохгүй, бүтэхгүй бүхнийг өөрөөсөө эрж хайх ёстой гэдгийг мартдаг.

-Энэ тохиолдолд эцгийн эрхт ёс алдагдаж, эмэгтэйчүүд эрчүүдэд сэтгэл зүйн хувьд хамааралгүй болдог. Хэчнээн хүслээ ч эрчүүдийн жинхэнэ найз эмэгтэй байж чадахаа больдог. Иймээс амьдрал тэр чигээрээ өөрчлөгддөг.

-Орчин үеийн эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд эрчүүдийн үйл хөдлөлийг дагах, тэдний үгийг тэр бүр авч хэлэлцэхээ больсон. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрчмийн тэнцвэртэй байдлыг сэргээхэд эрчүүдийн ертөнцөөс эмэгтэйчүүдийн ертөнц рүү хөдлөх маягаар бий болгоно. Учир нь эмэгтэйчүүд орчин үеийн бодит байдлыг илүү мэдэрдэг. Тэдний гарт ихэнх асуудлуудын хариу байдаг. Амьдралд илүү зөв хөдөлдөг.

-Дээрх бодолтой, төөрөгдөлд орсонэрчүүдийг эмэгтэйчүүд өөртөө татах гэж ямар ч арга заль хэрэглэсэн ч нэмэр болдоггүй.

Энэ төөрөгдөл нь бидний амьдралыг хэрхэн эрэмдэглэдэг вэ? Энэ төөрөгдөлдөө хэт итгэсэн эрчүүдэд тийм биш гэдгээ батлах гэж эмэгтэйчүүд нь арга заль хэрэглэж, тоглоом тоглох хэрэгтэй болдог. Ингэж тоглосон эмэгтэйчүүд эцэст нь өөртөө хүртэл бухимддаг байна. Гэсэн ч өөрийн эрхгүй “чи бусадтай адилгүй гэдгээ нотол” гэсэн тоглоомонд татагдан орж, өнөөх эрдээ жинхэнэ олз болдог.

Бодит байдалд хэрхэн буцаж орох вэ? Эрчүүдийн хайр, хүндэтгэлийг хүлээх гэж хичээх хэрэггүй. Өөрийнхөөрөө л бай. Энэ нь ертөнцөд мэндлэхэд чинь чамд өгсөн бэлэг. Санаж яв:

-Та эрх чөлөөтэй бие хүн.

-Өөрийн гэсэн амьдралын хэв маягтай, чамд хэн ч яаж амьдрахыг хэлэх эрхгүй.

-Хүрээлэн буй орчиндоо сайн сайхан замаар холбогд, үгүй бол зовлон гуниг, гутралаас өөр юу ч олж авч чадахгүй.

-Өөрийн үйл ажиллагаандаа итгэлтэй байх, өөрийн алдааг хариуцах чадвартай байх нь түүнийг хууран мэхлэхээс аварна. Ингэвэл хууран мэхлэлт дуусгавар болж, хамтын амьдрал эхлэх болно.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ