Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинд хамруулж байна

Өнөөдөр Монгол улсын хэмжээнд элэгний халдварт болон халдварт бус өвчлөл эрс нэмэгдэж 10 хүн тутмын 1 нь элэгний B вирусийн халдвартай байна. Иймээс нийгмийн зорилтод бүлэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмтжэй хүргэхээр уг арга хэмжээг зохион байгуулж байна

Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, “JCI” Лидер төрийн бус байгууллагатай хамтран элэгний B, C вирус болон хавсарсан хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс элэгний B, C вирусийн шинжилгээ авч, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах арга хэмжээг өнөөдрөөс буюу энэ сарын 22-25-ны өдрүүдэд Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн 2-р байранд зохион байгуулж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ