Хотын дарга иргэдтэйгээ уулзлаа

14 хоног тутмынМягмар гарагтНийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчС. Батболд иргэдтэй уулзалт хийдэг уламжлал тогтоож байна. Анхны уулзалтааНийслэлийн засаг даргын тамгын газар хийсэн болхоёр дахь уулзалтыгтөрийн үйлчилгээний нэгдсэн төв болох” Дүнжингарав”-т хийлээ.Хотын даргатай уулзах хүсэлт, өргөдөлөө ирүүлсэниргэдийн төлөөлөл болонНийслэлийн засаг даргынтамгын газрын харьяаагентлаг, хэлтэс,төрийн өмчит үйлдвэрийн захиралууд энэ уулзалтад оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболдтой өнөө өглөө эртлэн уулзсан иргэнболМонголын язгуур бийбиелгээний багшГ. Баяртбайсан.ТэрээрУвс аймгийн театрт30 жил ажилласан.Урлагийн байгууллагад тасралтгүй45 жил ажиллахдаа “Монгол улсын язгуур бий биелэгээнийурлаг”ийгөсвөр үед зааж сургах үйлсэд зүтгэж ирсэнээ хэлээд2 мянга хол давсан шавьтай гэдгээ ч онцолсон юм.Цаашид нийслэлийнерөнхийболовсролын сургуулиудаддээрх чиглэлээр анхан шатны сургалт явуулах хүсэлтэй байгаа гэдгээ тодотгож,хотын удирдлагаас дэмжлэг хүслээ.Нийслэлийн Засаг дарга“ Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, тэр тусмаабий биелэгээгтүгээх, зааж сургах эрмэлзэлтэй байгааС. Баярт багшийн санал санаачилгыг хотын удирдлага дэмжинэ. Гэхдээ бүхий лЕрөнхий боловсролын сургуулиудадзаалгана гэвэлхүндрэлтэй.Эхний ээлжинд судалгаа хийж, төсөл боловсруулж, зарим дүүргийн сургуулиудад хэрэгжүүлэх боломжбий” гэдгийг хэллээ.Эхний ээлжинд төсөл боловсруулж, нийслэлийн Боловсролын газар болон Соёл урлагийн газарт хүргүүлэхийг зөвлөлөө.
“Хог хаягдалыг бууруулах“ талаарсудалгаа хийсэниргэнД. Дарамренчин мөн хотын даргатай уулзаж,хогийгбаялаг болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах нөөц бололцоо, судалгаа бий гэдгийг дуулгасан.2000 оноос хойшахуйн хог хаягдлын асуудлаар судалгаа хийж, төрийн албаныхантай уулзаж, мөндахин боловсруулах талаар хөндөж байна.Хотын дарга энэ асуудлыг анхааралдаа авч,Улаанбаатар хотоо“Хоггүй хот” болгох иргэдийн саналыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна гэв.Иргэн Д.Дарамренчингийнхөндөж байгаа асуудлыг хотын дарга дэмжиж,холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах нь зөв гэдгийг хэллээ.
ИргэнЧ. Мөнхтулга “Улаанбаатар хотыг хөгжүүлэх” талаар өөрийн санал бодлоо хотын даргатай солилцов. Хотын хаягжуулалт, зам талбайд хийгдэж байгаа явган хүнийгарц,замын хөдөлгөөний зөв зохицуулалтын талаарзураг бүхий материал дээр тулгуурлан саналаа хотын дарга нарт танилцуулсан.Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,байгалийн чулуун туслах замуудын талаариргэнийхээ бодол байр суурийг илэрхийлсэн.Хотын даргаЧ. Мөнхтулгынсудалгаа,төслийгнягтлан үзэж,хамтран ажиллана гэдгээ хэллээ.
Мягмар гарагийнуулзалтанд ирсэн иргэдийндийлэнхи нь газрын маргаантай асуудал болон “ТҮЦ“-ний тухай, мөнхөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны халамжийн асуудлаарөргөдөл гомдлоо шийдүүлэх хүсэлтээ танилцуулсан.
Баянгол дүүргийн15 -р хорооны нутагдэвсгэртхүүхдийн тоглоомын талбай байхгүй болж, газрын зөвшөөрөлгүй барилга баригдаж байгаа болон төрийн байгууллагын уялдаа холбоо муугаасхоёр өөр тайлбар өгдөгийг ч дурьдлаа.Дүүргийн Засаг даргадаа хандсан чүл тоон , иргэдийг чирэгдүүлж,өргөдөл гомдлоо барьсан иргэд хаашаа хандахаа мэдэхгүйявах болсон. Аргаа бараадхотын даргын уулзалтадорох хүсэлтээ өгсөн гэдгээ ч учирлалаа.
Нийслэлийнтөр захиргааны байгууллага,Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон харьяа агентлаг, газар хэлтсүүд иргэдийнөргөдөл гомдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдэхёстой гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчС. Батболд хэллээ.
Иргэнээ сонсож, тэдний амар тайван амьдрах орчныг бүрдүүлж, бухимдалгүй нийслэл хотын төлөө төр захиргааны байгууллага ажиллах учиртай.Тиймээс ч14 хоног тутамхотын даргын хувьд иргэдтэйгээ нүүр тулан уулзахдаанийслэлийнтөр захиргааны байгууллагын удирдлагуудыг ч давхар уулзалтандоруулдагдэг тогтоосныг онцолсон.
Хотын даргаиргэдтэйгээ нүүр тулан уулзаж, асуудлыг шийдэж,шийдэх гарц олохын төлөө ажиллаж байгаад уулзсан иргэд талархаж байна.Нэг удаа уулзаад өнгөрөх биш асуудлыг хэрхэн шийдсэн мэдээллээ ч хотындаргад ирүүлэхийгхолбогдох албаны дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ