Улаанбаатарт 15 хэм дулаан

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орж, нийт нутгаар сэрүүснэ.
25-28-нд ихэнх нутгаар бороо хур багатай байна.
2016 оны 08 дугаар сарын 24-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын зарим газраар, говийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 14-16 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ