Төсвийн тодотгол хийсний дараа хүүхдийн 20 мянгыг банкуудад шилжүүлнэ
Хүний хөгжил сангаас Монгол Улсын 0-18 насны иргэдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг долдугаар сараас хойш олгогдоогүй түр зогсоосон байгаа билээ. Эцэг эхчүүдийн дансанд энэ мөнгө хэзээ орох вэ гэсэн асуулт байнга тавьсаар байгаа юм.
Хүүхдийн 20 мянгыг зогсоосон шалтгаанаа Сангийн яамнаас тайлбарлахдаа “Санхүүжилт байхгүй, улсын данс улайсан. Цаашид үргэлжлүүлэн олгохыг судалж байгаа” гэсэн хариултыг өгч байсан удаатай. Тэгвэл энэ тухай албаны эх сурвалж “2016 оны улсын төсөвт хүний хөгжил санд суулгасан мөнгө дууссан тул УИХ-аар төсвийн тодотгол хийгдсэний дараагаар олгогдоно” гэлээ.
Төсвийн тодотголын тухай хуулийн төслийг Сангийн яам боловсруулан УИХ-д өргөн барих ёстой. Харин төсвийн тодотголыг хэзээ хийх нь тодорхойгүй байгаа ч энэ сардаа багтааж ээлжит бус чуулган зарлаж, төсвийн тодотголоо ирээдүйгээ харж, эрүүлээр хийх болов уу гэсэн хүлээлт эрх баригчид төдийгүй ард түмний дунд байсаар байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ