Өнөөдөр болох зарим үйл явдлууд

БОАЖЯ, АХБ-ны хамтарсан хурал 10.00-12.30 цагт Кемпински зочид буудлын Алтай танхимд болно.
- 10.00-12.00 цагийн хооронд НҮБ-ын төв байранд НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улс дахь хүүхдийн ядуурлын талаарх судалгааны үр дүнг танилцуулна.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас "Алтан харилцаа" компани 520 сая төгрөгийн залилан хийсэн тухай мэдээллийг хохирогчид нь баримтаар дэлгэнэ.
- 13.30 минутаас БГД 16-хорооны иргэдийн танхимд Иргэдэд Эко жорлон болон нүхэн жорлонгийн талаархи мэдлэг мэдээлэл олгох үнэ төлбөргүй сургалт явагдана.
- 14.00 цагт гамшгийн сүүлийн үеийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Онцгой байдлын ерөнхий газраас хэвлэлийн хуралтай.
- Австралийн эмч нар ГССҮТ-д үнэ төлбөргүй эмчилгээ хийнэ.
Энэ хичээлийн жилээс эхлэн Ахлах ангийн сурагчид шинэ хөтөлбөрөөр суралцана. Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн сургалт орон нутагт хийгдэж дууссан бөгөөд наймдугаар сарын 23-27-ны хооронд нийслэлийн багш нар сургалтад хамрагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ