Онц хүнд гэмт хэрэгтнийг ялаллаа

2016 оны 04 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 02 цаг 10 минутын орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Л” зочид буудалд иргэн Н-г хамтран амьдрагч А нь зодож алсан гэмт хэрэг гарсан.

А нь урьд нь 4 удаа ял шийтгүүлжбайсан байх ба үүнээс 2 удаа нь хүнд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байжээ. А ньсогтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдарч байсан Н-ыг биеэ хамгаалах чадваргүй буюу хүнд согтолттойбайгааг мэдсээр байж, архи, пиво уусан хэмээн үл ялих зүйлээр шалтаглан, маргалдаж, танхайн сэдэлтээр түүнийгонц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан, мөн талийгаачтай хамт "Л” зочид буудалд байсан А-г шалтаг шалтгаангүйгээр пивоны шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн толгой, зулай хэсэгт нь цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулан, танхайрсан үйлдэлдСүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 2016 оны долдугаар сарын 29–ний өдөр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, О.А-г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 24-р зүйлийн 24.1-д заасаныг үндэслэн "онц аюултай гэмт хэрэгтэн”-ээр тооцож,Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дах хэсэгт зааснаар 24 жил, 181-р зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял оногдуулж, мөн хуулийн Ерөнхий ангийн 57-р зүйлийг журамлан хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, 24 жил хорих ял оногдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.7, 52.11-д заасныг үндэслэн эхний 10 жилийн хорих ялыг гянданд, сүүлийн 14 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Ж.Отгонбаяр орсон байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ