ОХУ Ирак руу мах экспортолно

ОХУ мах, сүү сүүн бүтээгдэхүүнээ Ирак улсад экспортлохоор тохирч байна. ОХУ болон Ирак улсын Хөдөө аж ахуйн яамд оросын сүү сүүн бүтээгдэхүүн, ялангуяа үхэр тахианы махыг Иракт экспортонд гаргахаар болж байна. Хоёр тал 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр гэхэд энэхүү гэрээг соёрхон баталсан тохиолдолд Оросын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүд Ирак улсын зах зээлд худалдаалагдах аж.
Ирак улс ОХУ-ын мал амьтны эрүүл ахуй, шинжлэх ухаан судлал, гар хөл амны халдварт өвчний эсрэг вакцины чанарыг үнэлсэний үндсэн дээр ОХУ-тай шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр бас төлөвлөж байгаа юм байна. Тухайлбал, гар хөл амны халдварт өвчний биологийн импортыг үргэлжлүүлэх, гахай шувууны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мал эмнэлгийн эм бэлдмэлийг хүргэх төв бий болгохоор Иракийн Засгийн газар төлөвлөж байгааг мэдэгдлээ.
ОХУ-ын хувьд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ Ирак улсад экспортод гаргах нь эдийн засгийн хувьд ашгтай, цаашид энэ төрлийн зах зээлээ тэлэхэд үр дүнтэй байх юм.
Харин Ирак улс нь олон жил дайн дажны хөлд байж хөдөө аж ахуй, үр тариа эрхлэлт буурсан учир ийнхүү хөдөө аж ахуйн чанартай бүтээгдэхүүн экспортолж авах сонирхолтой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ