Зуслангийн замд хурд хэмжиж байна

Амралт зугаалгын улирал дуусч зуслан болон хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэх хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор зуслангийн замд тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх зөрчил ихэсч зам тээврийн осол, хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм. Тиймээс тухайн замд ЗӨӨВРИЙН ХУРД ХЭМЖИГЧ - ийг байршуулан урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Иймд жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримтлан замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг зөвлөж байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ