Зөрчлийн оноо тооцсоноос хойш 16 жолооч эрхээ хасуулжээ

Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиар жолооч бүр зөрчлийн 10 оноотой болж, замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэл, нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасч байхаар болсон. Жолоочийн зөрчлийн оноо тооцож эхэлснээс хойш буюу 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 16 жолоочийн зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ хасуулсан байна.

Харин жолооч та зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ хасуулсан бол 2 цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.

1.Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа
2.Хууль, дүрмийн 2 цагийн сургалтанд хамрагдсан тодорхойлолт
3.Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 900012408, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын СХГазар/

Жич: Хууль, дүрмийн шалгалт ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимд явагдана.

Мөн таны жолоочийн зөрчлийн оноо дуусаагүй ч алдсан оноогоо Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж, дээрх байдлаар сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ