Автомашин онхолдож хоёр хүүхэд гэмтжээ

2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 356 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 269 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 18 бүртгэгдэж, 23 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 4. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 4, сургуулийн насны 2 хүүхэд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллав.

Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг Улиастайн зам, 62-р цэцэрлэгийн урд замд H.Accent маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 14 настай З, 2 настай Г нарыг мөргөж гэмтээсэн.
2. СБД-ийн нутаг Япон цэцэрлэгийн цогцолборын хойд замд амины N.Laurel маркийн О жолоочтой автомашин онхолдож 5 настай, Е, 3 настай М нарын 2 хүүхэд гэмтсэн .
3. СХД-ийн нутаг Хархорин захын замд T.Prius маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э, П нарын нарын жолоочтой автомашинуудтай мөргөлдсөн.
Хөдөө орон нутагт:
1. Баянхонгор аймгийн Өлзийт сумын гүүрний баруун асфальтан замд T.Passo маркийн Д жолоочтой автомашин онхолдож, зорчигч 25 настай, С-н амь нас хохирсон.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ