46-р цэцэрлэгийг хааж, 300-аад хүүхдийг цэцэрлэггүй болголоо

Хан-Уул дүүргийн 46-р цэцэрлэг энэ хичээлийн жил үйл ажиллагаа явуулахгүй болсноо гэнэт зарлаж олон эцэг эхийг бухимдуулж байгаа аж. Өнгөрсөн хичээлийн жил тус цэцэрлэг нийт зургаан бүлэгтэйгээр ажилласан, нэг ангид дунджаар 50 орчим хүүхэд хүмүүждэг гэнэ. Тэгэхээр 300 гаруй хүүхдийн эрх ашиг хохирч байгаа юм. Биднийг цэцэрлэгт очиход жижүүрийн ширээн дээр эцэг эхчүүд гарын үсэг цуглуулж, цэцэрлэгийн удирдлага эзгүй байлаа.

Цэцэрлэгийн цонхонд байрлуулсан тушаал шийдвэрүүдээс харвал Хан-уул дүүргийн Боловсролын хэлтсийн албан тоотод барилгыг дүүргийн ИТХ-ийн 2015 оны 12 сарын 18-ны өдрийн тогтоолоор буулгаж, шинээр барих шийдвэр гарсан тухай дурдсан байгаа юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 2016 оны 1-р сардакт тогтоосон.Гэвч энэ шийдвэрээс хойш хагас жил өнгөрөөд байхадямар ч ажил хийгдээгүй бөгөөд НИТХ-ын дарга Д.Баттулга энэ оны 6 сарын 28-ны өдөр 130 дугаартай захирамж гарган тус цэцэрлэгийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргаж байж. Чухам энэ шийдвэрийг яагаад сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр гаргаж, үлдсэн хоёр сард цэцэрлэгийг шинээр босгож амжихгүйг мэдсээр байж хүүхдүүдийн эрх ашгийг хохироох болов гэдэг нь сонин. Дүүргийн боловсролын асуудал хариуцсан хэлтэс нь 260 хүүхдийг цэцэрлэг ашиглалтад ортол эцэг эхийн мэдэлд байлга гэжээ!

Одоогийн байдлаар зөвхөн зураг төслийг гүйцэтгэгч нь тодорсон, барилгыг буулгах, барих тендер зарлагдаагүй учир барилгын ажил хэзээ эхэлж, хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа юм. Улс цэцэрлэгийн асуудлаа гүйцэд шийдэж чадахгүй байхад 300-гаад хүүхдийг нэмээд цэцэрлэггүй болгож байгаа энэ завхралын гол буруутан нь хэн бэ, хариуцлагыг хэн хүлээх вэ, эцэг эхчүүд, хүүхдүүд ингээд хохироод үлдэх үү гэдгийн хариуг барилгынзахиалагч болох Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, ХУД-ын Засаг даргын тамгийн газраас нэхэх цаг болжээ.Өргөдөлд гарын үсэг зурахаар ирсэн эцэг эхчүүдийн яриаг хүргэж байна.

Үргэлжлэлийг эндээс...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ