Норд маркын автомашинууд мөргөлджээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Могойт багийн нутаг, “Дэн цагаан дэрс” гэдэг газарт /сумаас урдзүгт 80 км/ “Нил форд” ХХК-ийнулсын дугаартай, “Норд” загварын автомашин, “Говь Транс ложистог” ХХК-ийн улсын дугаартай, “Норд” загварын нүүрс тээвэрлэж явсан 2 автомашин мөргөлджээ.
Ослын тухай дуудлагыг 2016.08.24-ний 01:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй, Сум дундын эмнэлгийн 2 эмч, Цагдаагийн хэлтсийн 2 албан хаагч нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй ослын газар дээр ажиллажээ. Ослын улмаас гэмтсэн иргэн Ж /51 настай, эрэгтэй/-д анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад, харин ослоор иргэн Э /51 настай, эрэгтэй/ нас барсан байсныг Цагдаагийн байгуулагт тус тус шилжүүлэн өгчээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ