Автомашины дугаарын хязгаарлалт амралтын өдрүүдэд үргэлжилнэ

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 20, 27-ны Бямба гарагуудад, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 21, 28-ны Ням гарагуудад өглөөний 08.00 цагаас 20.00 цагийн хоорондзуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан ирэх бямба гараг буюу наймдугаар сарын 27-ны өдөр улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно.

Харин ирэх ням гараг буюу наймдугаар сарын 28-нд улсын дугаарлалтын сүүлчийн орон сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ