2016-2019 oн хүртэл гадаадын их дээд сургуульд оюутан сургахгүй

Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд Гадаадын их дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрийг зогсоох талаар тусгажээ. Тодруулбал, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт 2016-2019 онд шинээр оюутан хамруулахгүй байх, цаашид зээлийн эргэн төлөлтийн хэмжээнд тохируулан хамрагдах оюутны тоог тогтоох Гадаадын их дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2016 онд Засгийн газар хоорондын гэрээгээр 7.3 тэрбум төгрөг, дэлхийн шилдэг 100 сургуульд 11.5 тэрбум төгрөг бусад арга хэмжээнд 4.5 тэрбум төгрөг нийт 33.1 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд улсын төсвийн боломжтой уялдуулан энэхүү хөтөлбөрийг одоогийн батлагдсан зардлын хэмжээнд үргэлжлүүлэх буюу зардал нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ